
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Олон улсын хөдөлмөрийн 182, 138 дугаар конвенциудын хүүхдийн хөдөлмөрийн тухай заалтууд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 107 тоот, Монгол улсын Эрүүгийн хууль, Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн хэлтсээс 4 хүний бүрэлдэхүүнтэй Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19 тоосгоны үйлдвэрүүдэд шалгалт хийж, тоосгоны үйлдвэрт ажиллаж, амьдарч буй 236 иргэдэд яриа таниулга хийж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл өгч, санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласан байна.