
Үндэсний бөхийн шинэ улиралын барилдааны нээлт ирэх есдүгээр сарын 7-нд болно. Энэ жилийн улс аймгийн цолтнуудын барилдааны нээлт Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн 50 жилийн ойд зориулагдах бөгөөд есдүгээр сарын 7-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм.
Сонирхуулахад сүүлийн гурван жилийн нээлтийн барилдаанд улсын начин Чулуунбаатарын Батчулуун түрүүлж байв.
24tsag.mn