
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч буй мэдээллээр ирэх есдүгээр сард цаг агаар тогтворгүй байх юм байна. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын эхэнд үед буюу 5, 6-ныг хүртэл дулаахан, зарим нутгаар халах аж. Харин сарын дунд 10 хоногоос зарим газраас хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна. Мөн тариалангийн бүс нутгаар цочир хүтэрч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.