
Хөтөлбөрийн эхний шат 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болно.
Эдгээр өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.
Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 08 дугаар сарын 30-ны бямба гарагаас 09 дүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10 цагаас 20 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас 2 цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
”Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)