Баянгол дүүрэг усан спорт сургалтын төвтэй болжээ. Тус төв нь 25 метрийн урттай, 1.8-2.2 метр гүн бүхий нэг ээлжийн хичээлд 25-30 хүн хүлээн авах хүчин чадал бүхий усан сантай юм байна. Түүнчлэн:- 12-15 хүний суудалтай цайны газар
- 15-20 хүний багтаамж бүхий фитнесс клуб
- Триатлоны спортын клуб
- Ус чанарын шинжилгээний лаборатори
- Эрүүл ахуй, эмнэлгийн яаралтай тусламжийн бичил төв
- Чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зориулалтын нэг ээлжид 3-6 хүнд үйлчлэх саунтай аж.
Одоогоор эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийн алба, чадварлаг багш дасгалжуулагчдаас бүрдсэн сургалтын алба, захиргаа үйлчилгээний бусад 20 ажилтантайгаар ажиллаж байгаа гэнэ.
Усан спортын төвийн хаягийг нь дуулгахад 4 дүгээр хорооллын эцэст байрлах Эрдмийн ундраа цогцолборын 78 дугаар сургуулийн хашаанд байрлаж байгаа юм байна.

24tsag.mn






















































