
Арга хэмжээнд Засаг дарга Ц.Сарантуяа, ЗДАА болон хэсгийн ахлагч нар, Л.Одончимэг ахлагчтай Гүн мэдэмж өрхийн эмнэлэгийн хамт олон, Цагдаагийн 2 дугаар хэлтсийг төлөөлөн хорооны хэсгийн байцаагч, Гэр хорооллын орон сууцжуулах төслийн баг, Сүхбаатар Тохижилт ХХК-ний хороо хариуцсан байцаагч Б.Дэжидмаа нар оролцов.
Энэ үеэр дүүрэг хорооноос зохион байгуулагдаж байгаа ажлын талаар Засаг дарга танилцуулж иргэдийн асуусан асуултанд хариулт өгсөн бол Гүн мэдрэмж өрхийн эмнэлэгээс “Эрүүл мэндийн довтолгоо”, “Гал голомт хөтөлбөрийн” танилцуулга сурталчилгааг хийж цагдаагийн хэсгийн байцаагч гарч болзошгүй гэмт хэрэг, орон байрны хулгай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэн 19 иргэн хүсэлт ирүүлсэн юм.
Мөн Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч шинээр хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 13 хүүхэд бүртгэн авчээ.
Ийнхүү төрийн үйлчилгээг ойртуулж иргэддээ хүрч ажлаа танилцуулж санал солилцсонд иргэд талархалтай хүлээн авч байлаа.