
Увс аймгийн Засаг дарга захирамж гаргаж, 2013 оноос "Ховд" их сургуульд багш мэргэжлээр суралцаж буй, элсэтийн ерөннхий шалгалтад 600-гаас дээш оноо авсан оюутнуудыг дотуур байрны төлбөрөөс чөлөөлжээ. БШУЯ-наас хэрэгжүүлж буй "Багшийн хөгжил" хөтөлбөрийн хүрээнд, өндөр оноотой хүүхдийг багшийн сургуульд элсүүлэх, чадварлаг багш бэлтгэх зорилгоор ийм арга хэмжээ авсан байна.