
Өчигдөрхөн хичээлийн шинэ жил эхэллээ. Гэтэл зарим сургуулын засвар дуусаагүй, шинээр барьсаныг нь ашиглалтанд оруулж амжаагүй тохиолдлууд гарч, үүдээ нээсэнгүй. Нийслэлд л гэхэд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, долоон цэцэрлэг засвараа дуусаагүй байгаа бол дөрвөн цэцэрлэг барилгаа оройтож эхэлсэн гэсэн шалтгаанаар өчигдөр хүүхдүүдээ хүлээж аваагүй байна.