
Дүүргийн 4 дүгээр прокурорын газрын жижүүр Г.Аюурболд нь Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний хооронд зохион байгуулагдсан Пауэрлифтинг /Powerlifting/-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Хүчний 3 төрөл”-д оролцож залуучуудын 67.5 кг жинд штангтай суулт 257.5 кг, хэвтээ шахалт 165 кг, газраас таталт 212.5 кг, нийлбэр дүнгээр 635 кг өргөж, дэлхийн аварга болжээ.
Г.Аюурболд нь пауэрлифтингийн спортоор 5 жил хичээллэж байгаа бөгөөд Налайх дүүрэг дэх “Алагтай цэцэн клуб”-т бэлтгэл хийдэг байна.
Дэлхийн аварга болж Монгол орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргасан Дүүргийн 4 дүгээр прокурорын газрын ажилтан Г.Ариунболдод прокурорын байгууллагын нийт хамт олны зүгээс баяр хүргэж амжилт хүсье.
Сэтгэгдэл (2)