
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх тэргүүтэй төлөөлөгчид Замын-Үүд боомтын ХМХА-ны ажил байдалтай танилцаж Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, Хилийн мэргэжлийн хяналтын салбарт хийгдэж байгаа шинэчлэлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хилийн хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар нийт улсын байцаагчдад танилцуулж, ярилцсан юм. Мөн тус сумын Засаг дарга, гааль, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар, боомтын захиргааны удирдлагуудтай уулзан ажил байдалтай нь танилцаж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх, ажлаа зөв уялдуулж явуулах шаардлагатай байгааг зөвлөлөө.
Д.Ундрах /24tsag.mn/