Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.11:30 цагаас Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам болон National Geographic Traveler Монгол сэтгүүл хамтран зарласан “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдаанд түрүүлэгчдийн шагналыг Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны Хаан танхимд гардуулна.
10:00 цагаас ”Түүхийн жимээр” ОХУ, Казакстан, Монгол Улсын нутгаар хийх авто аяллын тухай хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн мэдээллийн төвд болно.
09:00 цагаас Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч даргыг Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзаж, яриа хэлэлцээ хийнэ. Мөн Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын Батлан хамгаалах, зэвсэгт хүчний төлөөлөлтэй уулзалт хийнэ.
09:00 цагаас ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын гурван давхарт болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийнэ.
Өнөөдөр 11.40 цагт ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвд Олон нийтийн цагдаагийн ажилтны анхны төгсөлийн арга хэмжээ болно