
"Оюутолгой" компани сар бүр ТУЗ-ийн хурал хийдэг. Мөн ээлжит бус хурал зарладаг. Энэ дагуу өчигдөр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд хуралдсан. Хуралдаанаар хоёр дахь шатны санхүүжилтийг ойрын хугацаанд шийдэх талаар ярилцсан байна. Улмаар хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг татварын маргаанаас болж ТУЗ-ийн гишүүд талцаагүй гэдгийг эх сурвалж хэллээ.
Д.Дуулим