
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн “Эх орондоо эзэн болцгооё” хэмээн иргэдээ уриалж энэ сарын 10-ны өдөр Чингисийн талбайд жагсахаар болжээ. Тус төрийн бус 50 байгууллага оролцох юм байна. Ингэхдээ одоогийн төр барьж байгаа эрхмүүдийн 24 жилийн өмнө буюу 1990 онд ардчиллын төлөө жагсах үедээ барьж байсан “Ард түмнээс нууц хэлэлцээр байх ёсгүй”, “Хүний эрх чөлөөг дээдэлье”, “Залуучуудыг бүү бас”, “Хээл хахууль, тусгай хангамжийг зогсооё”, “Байгаль эх сүйдэж байна”зэрэг уриа лоозон барьж жагсах юм байна. Учир нь тухайн үед жагсаж тэмцэж байгаад төрийн эрхэнд очсон залуус тухайн үед яригдаж байсан асуудлуудыг мартаж орхижээ. Тиймээс тэдэнд хэлж, ярьж байсан зүйлийг нь сануулахын тулд дээрх жагсаалыг зохион байгуулахаар болсон нь энэ аж. Мөн амлаж байсан зүйлүүдээ хэрэгжүүлэхийг сануулах юм байна. Хэлмэгдэгсдийг дурсаж, хүндэтгэл үзүүлдэг есдүгээр сарын 10-ны эл өдрийг сонгохдоо тэд иргэд өдөр тутмын амьдралдаа хэлмэгдэж, эрхээ зөрчүүлж байгааг илэрхийлэхийг хүсчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)