
Архангай аймгийн багш нарын ээлжит бага хурал 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Боржигин чуулгын байранд зохион байгуулагдлаа. Бага хурлаар 2013-3014 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт, элсэлтийн Ерөнхий шалгалтын дүн мэдээ, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн зорилт, аймгийн Боловсролын газрын зорилтыг хэлэлцэн батлав. Энэ хичээлийн жилд бага ангид сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх бөгөөд 5-р сургууль загвар сургуулиар ажилласан байна. Мөн төр засгийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор 4-р сургуулийн захирал М.Энхтуяа болон ажлын амжилт гаргасан зарим багш нарыг мөнгөн шагналаар шагнав. “Боловсролыг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд сургууль цэцэрлэгийн материаллаг баазыг сайжруулж компьютер, проектор зэрэг тоног төхөөрөмж өглөө.