
Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327, Хилийн 0198, 0306 дугаар ангиудад Нийслэлийн Засаг даргын мэндчилгээ дурсгалын зүйлсийг гардуулж, уулзалт өдөрлөгт оролцсон дайчдад Нийслэлийн Засаг даргын Талархал, гарын бэлгийг өгч, цэргүүдийн ар гэрээс илгээсэн илгээмж захидлыг эздэд нь хүргэж, цэргүүдээс илгээсэн мэндчилгээг ар гэрт нь хүргэлээ. Уг арга хэмжээний хүрээнд 2014 оны 08 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хаан хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Халх гол суман дахь ялалтын баярын арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотын хотын бодлого, үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлыг сурталчилсан байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ.