
ШШГЕГ-ын харьяа Хорих 411, Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аянд нэгдэж энэ сарын 03-05-ны өдөр цусаа хандивлаж байна. Уг аян нь цусны донор, ач холбогдлыг олон нийтэд таниулах, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, яаралтай үед хэрэглэх цус цуглуулах, нөөцийн санг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад байгууллагын засаглал дахь нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын бүтээлч үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой юм.