
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийх гэж байна.
Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ. Иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэл хангаад байна.
Иймээс иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, “Авто радио 96,3” фм дээр долгионоо тааруулан тухайн замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой мэдээллээ хүлээн авна уу