
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Албан үүрэгт ажлаа дуусгаад, нутаг буцаж байгаа хурандаа Карло Шнелийн Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” дурсгалын хүндэт тэмдгээр шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар гардуулан өгөв.
Мөн өдөр ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Батлан хамгаалах их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц нар бригадын генерал Х.Шоепе, хурандаа К.Шнель нарыг хүлээн авч уулзаж, Монгол-Германы цэргийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.