
Халхын голын дайны ойд зориулсан хоёр номын нээлт өнөөдөр болно. "Халхын гол дахь зэвсэгт мөргөлдөөн. 1939 оны 5-9 дүгээр сар"
баримт бичгийн эмхэтгэл номын нээлт 10.00 цагт Оросын соёл шинжлэх ухааны төвд эхэлнэ. Энэ үеэр ОХУ-ын Холбооны архивын агентлагийн удирдагч А.Н.Артизовт ахмад дайчидтай уулзах юм байна. Мөн өнөөдөр 12.00 цагт Монгол цэргийн музейд "Монголчууд дэлхийн II дайнд" номын нэгдүгээр дэвтэр "Халхын гол" түүхийн зурагт тайлбар толийн нээлттэй. Энэхүү ном нь Халхын голын дайны урьдач нөхцөл, түүхэн үйл явц, агаарын тулалдаан, монгол-зөвлөлтийн баатрууд, Халхын голын дайнтай холбоотой хөшөө дурсгал зэрэг мэдээллийг багтаасан олон нийтэд зориулсан танин мэдэхүйн бүтээл юм.