
Баянгол дүүрэг 52 406 айл өрхөд 209.624 хогны уутны талон олгохоос одоогоор 60-70 хувийг тарааж дууссан байна. Бусад дүүргүүдэд хогны уутны талоны тараалт хэвийн үргэлжилж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Хогны уутны талоноо авсан иргэд, хорооноос гадна дэлгүүр, худаг, Гэр хорооллын Захирагчийн ажлын алба, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоодоос авах боломжтой болох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.