
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мухамед Малик Фол манай улсад хоёр жил ажиллаад дараагийн томилолтоороо Төв Африкт ажиллахаар болжээ. Түүний манай улс дахь томилолт дууссантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүлээн авч, уулзжээ. Сайд түүний Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэг”-ээр шагнаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсчээ.