
Барилгын ажлын явцад өдөр тутмын ажлын зөвлөхийн хяналтыг “Монконсалт” ХХК хийж байгаа юм. Тус авто зам нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл 17.6 км үргэлжлэх бөгөөд 8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6 760 м замд аюулгүйн туузан хашилттай байхаар төлөвлөгдсөн зам юм.
Одоогийн байдлаар газар шороо, хиймэл байгууламж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажил бүрэн дууссан. Туузан хашилт 2500 у/м хэсэгт хийгдэж, босоо болон хэвтээ тэмдэглэгээ дуусах шатандаа байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.