
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр маргааш оюутнуудын материалыг хүлээн авч эхлэхээр болоод байна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын өргөдөл, материалыг Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас сонгон шалгаруулах бөгөөд эхний шатанд тэнцсэн оюутнууд ирэх даваа гарагт ярилцлагад орох юм. Хөтөлбөрийн хариу сарын дараа буюу 10-р сарын гурванд гарна гэж БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Энэхүү тэтгэлэгт зөвхөн бакалаврын зэрэгт суралцах гадаад оюутнуудыг хамруулдаг байна.