
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас 2013 онд баталсан “School police” төсөл, журмын хэрэгжилтийг хангах, хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотой эргүүлийн үйл ажиллагааг эхлүүлэх, идэвхижүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын сурагчдын холбоо, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтран хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудаас төлөөлөл болгож 2, 5, “Монген” сургууль дээр зохион байгуулан ажиллаа.
Дээрхи байгууллагууд хамтран гэмт хэрэг, зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий болгох, эрсдэлийн дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулийн гадна орчинд аюулгүйн бүсийг бий болгох зорилготой “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг 2014-2015 онд “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх батламжийг уг сургуулийн захиралуудад гардуулж, эцэг, эхчүүдийг уриалж “School police” эргүүл хийлээ.