Сүүлийн үед цэцэрлэгийн хүртээмжийн асуудал олон эцэг, эхэд хүндрэл үүсгээд байгаа. Цэцэрлэгийн эрэлт их байгаатай холбогдуулан “Номин Холдинг” ХХК , “Номин Констракшн” ХХК болон “Эрдэнэт Хивс” ХХК-ууд хамтран Төв аймгийн Баян суманд 65 ортой хүүхдийн цэцэрлэгийг барьж өгчээ. Техник, технологийн шинэ шийдэл бүхий энэхүү цэцэрлэгт “Дэлбээ" гэх нэрийг өгсөн байна. Тус цэцэрлэгийг Төв аймгийн Баян сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Гонгорын Рэнцэн, Сүрэнгийн Сэлэгмаа нарын үр хүүхдүүд нь “Номин Констракшн” ХХК-тай хамтран барьж өгөн бэлэглэж буй нь энэ аж. Энэхүү барилгыг хүүхдийн цэцэрлэгийн шинэ стандарт тогтоохуйц шилдэг бүтээн байгуулалт болсон байна гэж салбарынхан дүгнэж байна.
"Дэлбээ" цэцэрлэгийн нээлтэнд БШУ-ны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Гантулга, БШУ-ны барилга, захиалагчийн ажлын албаны дарга О.Мөнхбаяр нар оролцсон юм. Дашрамд дурдахад, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхэд, залуусын тоглож наадах тав тухтай хотхонуудыг бүтээн байгуулж буй “Номин Констракшн” ХХК-д боловсролын байгууллагууд талархаж явдгаа илэрхийлэн “Боловсролд ээлтэй байгууллага”-аар шагнан урамшуулжээ.

24tsag.mn

Сэтгэгдэл (3)