Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дөрвөн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл талийгаачдыг эцсийн замд нь үдэх ёслол маргааш болох юм байна. ОБЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газар дээр нь ажиллаж гэр бүл, аав ээжтэй нь уулзаж уй гашууг нь хуваалцаж, талийгаачдыг эцсийн замд нь үдэх ёслолыг зохион байгуулан бэлтгэлийг нь хангаж байгаа аж.





















































