Маргаашнаас ихэнх нутгаар сэрүүсч, бороо болон хур тунадас орох юм байна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороотой. Мөн нийслэл хот орчмоор дуу цахилгаантай бороо орох болохыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцолж байна.Салхин зүүн өмнөөс баруу хойшоо эргэж, секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх аж. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Д.Дуулим






















































