Манай улсын баруун аймгууд ОХУ-аас цахилгаан авдаг. Харин сүүлийн хэдэн өдөр ОХУ-ын талаас цахилгаанаа хязгаарласнаас Ховд, Увс аймгийн иргэд гэрэл, цахилгаангүй болжээ. Аймгийн төвүүдэд цахилгааныг дөрвөн хоног хязгаарласан бол захын сумдын айлууд долоо хоног гэрэлгүй байх аж. Ингэж цахилгаан хязгаарлах болсон нь эдгээр аймгуудыг тогоор хангадаг ОХУ-ын цахилгаан эрчим хүчний компани өвлийн бэлтгэлээ хийж, засварын ажилдаа орсон юм бана. Тиймээс Ховд, Увсын захын сумдын иргэд хэд хоног тоггүй амьдрах нь.






















































Сэтгэгдэл (1)