Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын барилгын ажил дуусч өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Тус авто зам нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл 17.1 км үргэлжлэх бөгөөд 8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6 760 м замд аюулгүйн туузан хашилттай байхаар төлөвлөгдсөн зам юм.

























































Сэтгэгдэл (2)