
Энэ өдрүүдэд барилгын салбар Монголд үүсч, хөгжсөний 88 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. "Мишээл Экспо" төвд хоёр өдөр "Барилга, орон сууц-2014" үзэсгэлэн яармаг гарч байгаа бол өнөөдөр барилгын салбарынхны уулзалт болох гэж байна. Бүтээн байгуулалтын салбарынхан өнөөдөр Драмын театрт 14.00 цагт уулзаж, баярын хурал хийнэ. Энэ үеэр салбарын өмнө тулгамдаж байгаа болон шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хэлэлэцэх юм байна.