
-Ханиад тусвал нунтаг гичийг оймсондоо хийгээд хэдэн өдөр өмсч явбал илааршина.
-Цээжээр хатган, хатгаа туссан шинж илэрвэл нэг халбага зөгийн бал, нэг халбага гич, нэг халбага нэгдүгээр гурилыг хольж хутган нухаад 0.3-0.5 см зузаан хавтгайлан хоёр давхар самбай даавуунд ороон хатгасан газар 15 орчим минут жин тавина. Мөн адууны нимгэн зүссэн түүхий махаар хоёр уушигний орчимд тавьж ороолт хийнэ.
-Ханиаданд хамгийн тустай зүйл нь цагаан будааны шүүс юм. Цагаан будааг дутуухан агшаагаад шүүстэй нь хэрэглэх нь сайн үр дүнтэй.
-Удаан хугацаагаар үргэлжилсэн архаг ханиадыг анагаахдаа цээжийг хуурай алчуураар сайн арчаад гахайн дотор өөх юм уу, хайлуулсан тосыг түрхээд шингэтэл нь илнэ. Бас ургамлын тос бага зэрэг хольж болдог.
Сэтгэгдэл (1)