
М.Гүндүз уг усан цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд хийж дуусгахаа мэдэгдээд цаашид хөрөнгө, санхүүжилтийг босгох нөхцөл, арга хэмжээний талаар ярьж танилцуулав. Уг станцын ажлыг хурдасгахын тулд Монгол, Туркийн холбогдох яамд, газруудын үйл ажиллагааг холбож уялдуулах талаар Элчин сайдын яамнаас тусалж дэмжихээ Элчин сайд Б.Батхишиг илэрхийлэв.
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос хойш 40-өөд километрийн зайд орших Ховд голын хавцалд баригдах усан цахилгаан станц нь 160 сая орчим долларын өртөгтэй бөгөөд 56 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох ажээ.
Туркийн ZTM компани Монгол орны усан цахилгаан станцын хөгжлийн мастер төлөвлөгөөг мөн хийж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)