Монгол Улсын Шадарсайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах ажиллагааны албадтай хамтран Засгийн газрын худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод сурталчилан таниулах нээлттэй өдөрлөгийг бямба гарагт Чингисийн талбайд зохион байгууллаа.Тус өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь 2014 онд тус дүүрэгт төсвийн хөрөнгөөр зохион байгуулсан хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүнгийн талаар Монгол Улсын Шадарсайд Д.Тэрбишдагва–д танилцууллаа.
Мөн дүүрэгт энэ жил хэрэгжиж буй Олон нийтийн оролцоотой худалдан авалтын ажлууд болон худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, дүүрэг хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тендэрт оролцогчдод зориулсан зөвлөмж гарын авлагыг тараалаа.






















































