
14:00 цагт Эдийн засгийн хөгжлийн яам, Олон Улсын хөрөнгө оруулалтын банк хооронд Санамж бичиг, Монгол Улсын Хөгжлийн банк болоод Олон Улсын хөрөнгө оруулалтын банк хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажиллагаа тус тус Эдийн засгийн хөгжлийн яамны гурван давхрын хурлын танхимд болно.
12:00 цагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг угтан “Наранбулаг” ресторанд хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч уулзан хүндэтгэлийн зоог барина.
11:10 цагт ”Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Үндэсний ногоон хөдөлгөөн, Гамшгийн эсрэг үндэсний төвөөс хамтран Хонгорын хохирлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт ”Эрүүл элэг” Үндэсний хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурал ”Монолньюс” мэдээллийн төвд болно.
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.
09:00 цагт Олон Улсын арилжааны арбитр болон хөрөнгө оруулалтын гэрээний арбитрын ажиллагааны талаарх олон улсын туршлага солилцох семинар Blue sky зочид буудлын гурван давхарт Кристал танхимд болно.
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт болно.
Өнөөдөр 11 цагаас ШӨХТГ-ын зааланд эрчим хүчний үнийг хууль бусаар нэмсэн тухай, Ч.Улаан сайд торгуулиа төлсөн тухай болон барилгын м2 дутуу иргэдэд хохиролыг хэрхэн барагдуулж байгаа тухай мэдээллийг өгнө