Шадар сайдын харьяаны агентлагууд өнгөрсөн хагас сайн өдөр Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж өнгөрсөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Энэ өдөрлөгийн үеэр эрх ашиг нь зөрчигдсөн иргэд, хэрэглэгчид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчидтай уулзаж өргөдөл гомдлоо гаргах, мэргэжлийн зөвлөгөө авч ажиллалаа.Уг арга хэмжээний үеэр агентлагуудын үйл ажиллагаатай шадар сайд Д.Тэрбишдагва танилцахаас гадна иргэд хэрэглэгчидтэй уулзан санаа оноог нь сонсож хаана ямар газар хандах хэрэгтэй вэ гэдгийг зөвлөж байсан юм.
Ийнхүү төрийн үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй хүргэх үүргийнхээ хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Нээлттэй хаалганыхаа өдөр иргэдийн гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар нь шийдвэрлэх арга хэмжээ авлаа.
Д.Дуулим























































Сэтгэгдэл (2)