
Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийхдээ ашигладаг хяналтын хуудсанд тусгагдсан асуултууд тухайн обьектын эрсдлийг тогтооход тохирч буй эсэхийг нягтлах, асуултуудыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллалаа. Энэ нь зөрчлийг илрүүлэх, арилгах чиглэлээр шалгагч, шалгуулагч талууд нэг ойлголттой болох ач холбогдолтой юм.
Үүний зэрэгцээ “Нян судлалын шинжилгээнд дээж авах, шинжилгээ хийх арга зүй, гадаад хорио цээртэй ургамлын өвчний үнэлгээ хийх аргачлал, ургамлын өвчинтэй тэмцэхэд генийн инженерчлэлийн арга, хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр улсын байцаагч нарт сургалт зохион байгууллаа.
Корпорацийн төлөөлөгчид 2014 оны есдүгээр сарын 06-09-ний өдрүүдэд Завхан аймагт баруун бүсийн аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд сургалт зохион байгуулах юм.