Өнөөдөр
Олон улсын бичиг үсгийн өдөр (International Literacy Day) тохиож байна. Энэ өдрийг НҮБ-аас тогтоон тэмдэглэж ирсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 781 сая насанд хүрэгчид уншиж, бичиж,
тоо бодож чаддаггүй бөгөөд үүний гуравны хоёрыг эмэгтэйчүүд эзэлж
байна. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова "Ганц өгүүлбэр ч уншиж чадахгүй байгаа 250 сая гаруй хүүхдүүд байдгийн
тэн хагас нь 4 жил сургуульд сурсан байдаг. Бичиг үсгийн боловсролгүй
хүүхэд, залуучууд маань ямаршуу нийгэм байгуулна гэж бид хүлээх вэ? Энэ
бол бидний хүсэх дэлхий биш. Төрөх насны эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулснаар 1990 оноос 2009 оны
хооронд 5-аас доошхи насны 2 сая гаруй хүүхдүүдийн амийг аварч чадсан
юм" гэж илгээлтдээ дурджээ.
