
Эдгээрийн дийлэнх хувийг улирлын чанартай зам гүүр, барилгын салбарт хөдөлмөр эрхлэхээр түр хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд эзэлдэг бөгөөд эдүгээ манай улсад хамгийн олон тоогоор БНХАУ-26053, ОХУ-2759, БНСУ-2948, АНУ-2676, БНАСАУ-2647 иргэд тус тус оршин сууж байна.
Та бүхэн визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, хувийн урилга, оршин суух үнэмлэх хэрхэн авах талаарх зөвлөлгөө, мэдээлэл авах бол энэ сарын 13-ны өдөр 09.00-17.00 цагийн хооронд Чингисийн талбайд болох Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн очиж болох аж.
Т.Хулан