
Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Э.Самдан "Эрчим хүчний салбар өөрөө төрийн оролцоотой онцгой салбар. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэр өөрөө "Шударга өрсөлдөөний тухай" хуулинд захирагдахгүй. Энэ байгууллагын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр буюу цахилгааны үнэ 5 төгрөгөөр нэмэгдсэн хэвээрээ байх болно" гэж мэдэгдлээ. Цахилгааны төлбөрийг 5 төгрөгөөр нэмэгдүүлснээр эрчим хүчний салбарын жилийн алдагдал 10 хувиар буурах боломжтой болжээ.
Харин ШӨХТГ-аас цахилгааны үнэ нэмсэн шийдвэрийг хүчингүй болгож, ийм шийдвэр гаргасан 6 аж ахуй нэгж, 4 албан тушаалтанд нийт 189 сая төгрөгийн торгууль ногдуулж байгаагаа мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (2)