Нийслэлийн алслагдсан гэр хорооллуудын ажилгүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс санаачлан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэмжлэгтэйгээр ажиллуулж байгаа Явуулын хөдөлмөрийн бирж энэ сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр болох Долоон буудалд ажиллана.

