Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн Прокурорын газраас тус аймгийн төв талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан байна.Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Прокурорын байгууллагын болон Ховд аймгийн Прокурорын газрын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилж, холбогдох мэдээ мэдээллийг хүргэж, иргэдээс хуулийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогдчын эрх үүргийн талаар мэдээлэл агуулсан брошюр материал тараасан ба аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ганбаатар орон нутгийн “Ховд” телевизэд ярилцлага өгч, туслах болон хяналтын прокуроруудаас иргэдийн санал хүсэлтийг сонсч, өргөдөл хүсэлтийг хүлээн авч ажиллажээ.
Түүнчлэн тус прокурорын газраас энэ 7 хоногт “Ховд” их сургууль, “Политехник” коллежийн багш, оюутнууд, зарим Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр яриа таниулга хийж, хууль сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.






















































