
"Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өвлийн бэлтгэл ажилдаа орж, урсгал засвараа хийж байгаа билээ. Улаанбаатар хотын орон сууцны хорооллын халаалтыг энэ сарын 15-нд, аж ахуй нэгжийн дулааныг ирэх сарын 1-нээс өгөхөөр төлөвлөжээ. Харин тус байгууллагаас гэрээтэй аж ахуй нэгжүүд төлбөрөө төлөөгүй бол дулаанаар хангахгүй гэдгээ мэдэгджээ. "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК төлбөрийн өртэй байгууллагуудад мэдэгдэл хүүргүүлээд байгаа ч өртэй байгууллагууд олон байгаа аж.
Ямартаа ч Улаанбаатар хотын цахилгааныг хэсэгчилэн хязгаарласан урсгал засвар энэ долоо хоногт дуусах юм байна.