
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/767дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд нийслэлд хийгдсэн сургууль, цэцэрлэгийн барилгын их болон урсгал засварын ажлын тендер шалгаруулалт, явц гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг дээрх захирамжаар баталлаа. Хяналт, шинжилгээ хийх ажлын хэсгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга ажиллах бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэгдлээ.