
Удтал маргалдсан Төмөр замын царигийн асуудал нэг мөр шийдэгдсэн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэллээ. Өнгөрсөн хавар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-ын хаалттай чуулганаар хэлэлцээд яг ямар шийдвэрт хүрсэн нь нууцлагдмал үлдсэн. Тэгвэл ОХУ ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга нарын айлчлалаар төмөр замын асуудлыг бүрэн шийджээ. Ингэхдээ Засгийн газрын анх өргөн барьсан хувилбараар шийдсэн байна. Тодруулбал, ОХУ- руу өргөн БНХАУ-руу нарийн цариг тавих асуудлыг дэмжсэн гэсэн үг. Одоо уг асуудлыг УИХ-аар ёсчлон батлуулах ажил л үлдэж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)