
Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь сум дундын прокурорын газар нь 2014 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”, “Эрүүгийн хууль”, “Прокурорын байгууллагын тухай хууль”-ийг тус тус удирдлага болгон “Прокуроруудаас бичсэн даалгавруудын хууль зүйн үндэслэл”, мөн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийн хууль зүйн үндэслэл” зэргийг 2014 оны эхний 8 сарын байдлаар ахлах прокуророос шалгаж, шалгалтын мөрөөр хяналтын прокуроруудад зөвлөмж, албан даалгавар бичиж, аймгийн прокурорт илтгэх хуудас хүргүүлэн ажилласан байна.