
Монгол улсын Шинэчлэлийн засгийн газрын “Монголдоо үйлдвэрлэе” бодлогын хүрээнд, Орхон аймгийн ИТХ-аас баталсан “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” бүтээмжийн хөтөлбөрийг дэмжиж, Эрдэнэт хотын аж үйлдвэрийн паркын нэг бүрэлдэхүүн хэсэг болох дэвшилтэд технологид тулгуурласан “Эрдэнэт Лед” гэрлийн үйлдвэрийг “Анд-Энерги” ХХК 2014 оны 9-р сарын 10 -ны өдөр Орхон аймагт нээлтээ хийж тууз хайчиллаа. Тууз хайчлах ёслолын ажиллагаанд Засгийн газрын Хөдөлмөрийн яамны албаны дарга Д.Сүхбат, Орхон аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон, Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Лувсаншарав, Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын хамтын ажиллагааны зохицуулагч Эрдэнэт үйлдвэрийн Материал техник хангамжийн баазын орлогч дарга Ч.Өлзийбаяр болон үйлдвэрийг үүсгэн байгуулагч Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан электроникийн инженер залуус оролцлоо.
“Эрдэнэт Лед” гэрлийн үйлдвэр нь:
Мэдлэгт суурилсан үйлвэрлэл Хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн уриатайгаар Дэвшилтит технологиор чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж эхний бүтээгдэхүүнүүдээ 2014 оны 8-р сарын 24–ноос үйлдвэрлэж эхэлсэн байна. Нээлтэнд ирсэн хүмүүст Лед гэрлийг бодитоор нь хийж үзүүлэн хийсэн гэрлээ асааж шалган давуу талуудыг тайлбарласан байна. “Эрдэнэт Лед” үйлдвэр Эрдэнэтийн технологийн сургуулийг энэ жил төгссөн залуучуудыг ажилчнаар авч ажил хөдөлмөрийн гараанд нь гаргаж ажиллуулж эхэлж байгаа юм байна. Ийнхүү Монгол залуус дангаараа өндөр технологийн үйлдвэр нээж импортыг орлох бүтээгдэхүүнийг чанарын баталгаат хугацаатай үйлдвэрлэж эхэлж байгаа нь Монголчуудын чадварыг харуулсан үйл явдал боллоо.
Эх сурвалж: Эрдэнэт Инфо
Сэтгэгдэл (1)