
Нийслэлээс иргэдтэйгээ хамтран өвлийг өнөтэй давах зорилгоор “Дулаалгын аян”-г гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа аж. Амины орон сууц, гэрээ дулааны алдагдал багатай эрчим хүчний хэмнэлттэйгээр хэрхэн дулаалах талаар зөвлөгөө, сурталчилгаа хүргэдэг тус аяны нээлт өнөөдөр 11:30 цагаас Чингисийн талбайд болох юм. Нээлтэд НЗД-ын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцоно. Энэ үеэр нийслэлийн экологи, ногоон хөгжлийн салбарын харъяа агентлагууд үйл ажиллагаагаа танилцуулна.