
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр Улаанбаатар хотын цаг
агаарын байдал маргаашнаас сэрүүсч, шөнөдөө хасах градуст шилжинэ. 9
дүгэр сарын 13-нд нийт дүүргээр бороо, хур тунадас орж, салхи түр зуур
16-18 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Буянт-Ухаа, Тэрэлж, Багануур орчмоор 4
градус хүйтнээс 1 градус дулаан, бусад дүүргээр 2-7 градус, өдөртөө
12-17 градус дулаан байна
гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.