
Малын өвөл, хаврын идэш тэжээлд зориулан энэ жил 1.3 сая тонн байгалийн хадлан, 60.0 мянган тоэн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Хадлан бэлтгэлд 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100 хөдөлгөөнт гар хадуур, 453 хаман боогчтой хадлангийн салаа ашиглаж, нийт 280-аад мянган хүн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 390.0 мянган тонн хадлан, 15.0 мянган тонн гар тэжээл бэлтгээд байгаа нь төлөвлөгөөт хадлангийн 30.0 хувь, тэжээлийн 25.0 хувийг бэлтгэжээ.
Бэлчээрийн ургамлын ургалт одоогийн байдлаар нутгийн 5 хүрэхгүй хувьд гантай, 40 орчим хувьд гандуу, бусад нутаг буюу нийт нутгийн 55 гаруй хувьд сайн үнэлгээтэй байна. Маргаашнаас эхлэн хур тунадастай, нийт нутгаар сэрүүсч, зарим газраар шөнөдөө 0-5 градус цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд малчид, иргэдийг цаг агаарын таатай үед хадлан, тэжээлээ цаг алдалгүй бэлтгэж авахыг салбарын яамнаас анхааруулж байна.