
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсээр иргэдийг хангах ажлын хүрээнд дүүргийн Хоум плаза супермаркетын гадна талбай, Ажилчны алдар талбайд “Монгол ногоо- 2014” өргөтгөсөн худалдааг зохион байгуулан явуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах юм.